CMs кодчилол гэж юу вэ
CMs Urga, CMs Huree, CMs Ulaanbaatar фонтууд монгол бичгийн Юникод дэмжлэгээс өмнө бий болсон. Эдгээр нь дүрс бүрийг латин код дээр хадгалдаг тул ижил фонт суусан компьютер дээр л уншигдаж, өөр газар латин утгагүй тэмдэгт болно.
Яагаад одоо ч хэрэгтэй вэ
Одоо байгаа олон баримт, албан бланк, хэвлэмэл материал эдгээр фонт дээр суурилсан хэвээр байна. Тэдгээртэй яг тааруулах нь заримдаа шаардлага болдог бөгөөд Юникод руу шилжвэл хүлээн авагчийн талд өөрөөр харагдана.
Жинхэнэ .docx гаргана
Гарах файл нь зураг ч биш, PDF ч биш, фонт нь тохируулагдсан Word баримт. Word дээр нээгдэж, засварлагдах боломжтой хэвээр байх ба фонттой хүнд зөв уншигдана.